
Хотын төв бол зөвхөн газарзүйн цэг биш. Энэ бол амжилтын огтлолцол, амьдралын хурд ба ирээдүйн боломжуудын нэгдэл юм. Гэрлүг Палас-ыг сонгоно гэдэг өдөр тутмын хэрэгцээ бүхнээ үр ашигтайгаар шийдэж, хамгийн эрхэм нандин цаг хугацаагаа хайртай гэр бүлдээ зориулах нөхцөлийг бүрдүүлэх боломж.
Цаг хугацааг хэмнэж, илүү тав тухтай орчинг бүрдүүлж амьдралын чанарыг дараагийн шатанд хүргэнэ
Гэрлүг Палас нь бүхнийг нэг доороос - орон сууц, үйлчилгээ, боловсролын байгууламжийг төлөвлөж оршин суугчийн ая тухыг хангах ногоон байгууламж, оршин суугчийг халамжлах үйлчилгээ цогцоор шийдсэн төсөл юм




Таван Богд Групп нь 30 жилийн туршид 210,000+м² талбай бүхий барилга, байгууламжийн бүтээн байгуулалтуудыг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Тухайлбал орон сууцны цогц төлөвлөлттэй "ГЭРЛҮГ ВИСТА", худалдаа үйлчилгээний "ГАЛЛЕРИА УЛААНБААТАР" төв зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн нь эдүгээ зах зээл дээр үнэ цэнтэй хэвээр байна.
EDGE GREEN CERTIFICIATION - Ногоон барилгын сертификат болон ERV агаар сэлгэлтийн систем нь ашиглалтын зардлыг хэмнэж, эрүүл орчныг бүрдүүлнэ. CONCIERGE SERVICE* - Таны цаг хугацааг хэмнэх дээд зэрэглэлийн үйлчилгээ нь хөрөнгийн үнэ цэнийг урт хугацаанд тогтвортой хадгалах үндэс болно.



Тансаг зэрэглэлийн материал, хүний хэрэгцээнд бүрэн нийцсэн дотоод заслын төгс шийдэл таныг угтана.
HEXAGONAL ARCHITECTURAL - 180° панорама харагдац бэлэглэх зургаан талт өвөрмөц архитектур.
